Улсын харцага О.Хангай чансааг тэргүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос энэ жилийн цагаан сараас хойш болсон 15 барилдаанд үзүүлсэн амжилтаар хүчит бөхчүүдийн чансааг шинэчлэн гаргажээ.
Тухайлбал, Цагаан сарын барилдаанаас эхлэн өнгөрсөн бямба гарагт болсон Эрчим хүчний салбар үүсч хөгжсөний түүхт 95 жилийн ойн нийт 15 барилдааны дүнг хамруулсан байна. Ховд аймгийн Буянт сумын харьяат, Монгол Улсын шинэ залуу харцага О.Хангай 17621 оноогоор энэ чансааны тэргүүн байрт шалгарлаа.
Харин хоёрдугаар байрт улсын гарьд Ө.Бат-Орших 15863 оноотойгоор бичигдсэн бол гуравдугаар байрт 12916 оноотой улсын заан Н.Жаргалбаяр эрэмбэлэгджээ. Энэхүү чансааны дөрөвдүгээр байрт улсын арслан Н.Батсуурь 12843 оноотой шалгарсан бол тавдугаар байрт 11969 оноотой улсын харцага Б.Бат-Өлзий нар тус тус бичигдсэн байна.
Харин зургадугаар байртулсын арслан Ц.Содномдорж 11785 оноотой орж байгаа бол долдугаарт улсын арслан Р.Пүрэвдагва 10803 оноогоор, наймдугаарт улсын заан Б.Пүрэвсайхан 10522 оноогоор, есдүгээрт улсын начин Ч.Хөхчирэнгэр 9173 оноогоор, 10 дугаар байрт улсын начин Э.Энхбат 8955 оноогоор тус тус бичигджээ.
Д.Өлзий