МҮБХ-ноос шинэ журам батлан гаргажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны тэргүүлэгчид энэ сарын 27-ны өдрийн хуралдаанаар шинэ журам баталжээ.
Үндэсний бөхийн барилдаанд улсын цолтой бөхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, бөхчүүд бэлтгэлээ чамбайруулж, байнга барилдан өөрсдийн барилдааны ур чадвараа нэмэгдүүлэн, улмаар богино хугацаанд цолоо батлах, ахиулах боломж нөхцлийг бүрдүүлэхэд уг журмын зорилт оршиж байгаа юм.
Мөн барилдааныг шимтэн үзэх үзэгчдийн таашаал сонирхлыг ханган Монгол үндэсний бөхийн барилдааны болон бөхчүүдийн нэр хүндийг улам өсгөх, наадмаас наадмын хоорондох нийт барилдааныг хугацааны хувьд 9 дүгээр сараас цагаан сар хүртэл, цагаан сараас наадам хүртэл гэсэн 2 үечлэлд хуваана. Үечлэл бүрд бөхчүүдэд урамшуулал олгох, хариуцлага тооцох зорилгоор уг журмыг гаргажээ.
Журам гаргах шаардлагаҮндэсний бөхийн барилдаанд улсын цолтой бөхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, бөхчүүд бэлтгэлээ чамбайруулж, байнга барилдан өөрсдийн барилдааны ур чадвараа нэмэгдүүлэн, улмаар богино хугацаанд цолоо батлах, ахиулах боломж нөхцлийг бүрдүүлэхэд уг журмын зорилт оршиж байгаа юм.
Мөн барилдааныг шимтэн үзэх үзэгчдийн таашаал сонирхлыг ханган Монгол үндэсний бөхийн барилдааны болон бөхчүүдийн нэр хүндийг улам өсгөх, наадмаас наадмын хоорондох нийт барилдааныг хугацааны хувьд 9 дүгээр сараас цагаан сар хүртэл, цагаан сараас наадам хүртэл гэсэн 2 үечлэлд хуваана. Үечлэл бүрд бөхчүүдэд урамшуулал олгох, хариуцлага тооцох зорилгоор уг журмыг гаргажээ.
1. Наадмаас наадмын хооронд МБӨ-нд болох барилдаанд улсын цолтой бөхчүүдийн заавал оролцон барилдах барилдааны хувийг дараах байдлаар тогтооно. Үүнд:
А. 35-аас дээш настай бөхчүүд барилдаанд тааллаараа оролцон барилдана.Б. 30-34 настай бөхчүүд МҮБХ-ноос гаргасан албан ёсны хуваарьт барилдааны 50 хувь/10 удаа/-д оролцон барилдана.
В. 29 ба түүнээс дооших насны бөхчүүд МҮБХ-ноос гаргасан албан ёсны хуваарьт барилдааны 70 хувь/14 удаа/-д оролцон барилдана.
2. Гэмтэл бэртэлтэй бөхчүүд Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаны мэргэжлийн эмчийн албан ёсны актаа, хувийн гачигдалтай бөхчүүд нотлох баримт бичгээ тухайн барилдааны өмнө МҮБХ-нд албан ёсоор өгсөн тохиолдолд барилдаанд оролцоогүй гэж үзэхгүй.
Урамшуулал
1. Улсын аварга, арслан, гарьд цолтой бөхчүүд барилдаанд оролцох бүрд дараах нэмэгдэл урамшууллыг олгоно. Үүнд:
Б. Арслан цолтонд 220 000 төгрөг,
В. Гарьд цолтонд 110 000 төгрөг.
2. Улсын аварга, арслан, гарьд цолтой бөхчүүд барилдвал зохих барилдааныхаа хувийг биелүүлсэн болон давуулан барилдсан бол барилдааны тоо, амжилтаараа тэргүүлсэн 2 бөхөд барилдааны үечлэл бүрийн төгсгөлд тусгай урамшуулал олгоно(нийт 4 бөхөд олгоно).
3. Улсын аварга, арслан, гарьд цолтнуудаас жилийн туршид барилдвал зохих барилдааныхаа хувийг биелүүлсэн болон давуулан барилдсан бол барилдааны тоо, амжилтаараа тэргүүлсэн 1 бөхөд наадмын өмнө “Үзэгчдээ дээдлэгч бөх” цом, 10.0 сая төгрөгийн урамшуулал олгоно.
3. Улсын заан, харцага, начин цолтой бөхчүүд барилдааны үе бүрд барилдвал зохих барилдааныхаа хувийг биелүүлсэн болон давуулан барилдсан бол барилдааны тоо, амжилтаараа тэргүүлсэн 4 бөхөд барилдааны үечлэл бүрийн төгсгөлд тусгай урамшуулал олгоно(нийт 8 бөхөд олгоно).
4. Улсын заан, харцага, начин цолтнууд барилдвал зохих барилдааныхаа хувийг давуулан барилдсан бол барилдааны тоо, амжилтаараа тэргүүлсэн 1 бөхөд наадмын өмнө “Үзэгчдээ дээдлэгч бөх” цом, 5.0 сая төгрөгийн урамшуулал олгоно.
Хариуцлага
1. Жил бүрийн 9 дүгээр сараас 11 дүгээр саын хооронд болдог барилдаанд тогтоосон хувьд хүрч барилдаагүй бөхчүүдийг нэр заан олон нийтэд мэдээлнэ.