Үйлдвэрлэлийн осол, гэмтэл нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт үйлдвэрлэлийн болон ажлын байранд дахь осол, гэмтлийн тоо өнгөрсөн оноос хоёроор нэмэгдэж найман тохиолдол гарсан байна.
Үйлдвэрлэлийн осол, гэмтэл нэмэгдэж байгаагийн нийтлэг шалтгаан нь ажлын байрны аюулгүй орчин муу, ажиллагсдын хайхрамжгүй байдал нөлөөлж байна гэж аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн мэргэжилтнүүд дүгнэж байна.
Хөдөлмөрийн чадвар алдсан иргэдийг эмчлэн эрүүлжүүлэхэд аймгийн эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэс эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллаж, эрүүлжүүлэх болон нөхөн сэргээх эмчилгээ хийлгэсэн эсэхийг харгалзан үзэж хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоож байгаа аж. Хөдөлмөрийн чадвар алдсан иргэдийг эмчлэх талаар арга хэмжээ аваагүй буюу нөхөн сэргээх эмчилгээ хийгээгүй тохиолдолд эмчлүүлэх эсвэл хөдөлмөрийн чадвар алдалтыг цуцлах хүртэл санал тавьж шийдвэрлүүлдэг байна.

М.Батжаргал