Монголоос анхны “А” ангиллын хөлбөмбөгийн дасгалжуулагч тодорлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
	Улаанбаатар /МОНЦАМЭ/.Хөлбөмбөгийн дасгалжуулагч И.Отгонбаяр Азийн хөлбөмбөгийн холбооны дасгалжуулагчдын тэргүүн дээд “А” ангиллыг хүртсэн анхны монгол дасгалжуулагч болж сертификатыг нь МХБХ-ны ерөнхийлөгч  А.Ганбаатар гардуулж өглөө. 
	Монгол улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн албыг 1997-2010 оны хооронд хашсан И.Отгонбаяр өнгөрсөн нэгдүгээр сарын 04-31-нд Бангкок хотод АХБХ-ны “А” ангиллын сургалтад сууж, тэнцсэнээр албан ёсоор “А” ангиллын сертификатаа гардан авч байгаа юм. Монгол улсад АХБХ-ны “С ангилал”-тай 56, “В ангилал”-тай 31 дасгалжуулагч байдаг. Дашрамд дурьдахад, АХБХ-ны “А ангилал”-ын дасгалжуулагчийн сургалтын эхний шат 2017 оны дөрөвдүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Сургалтын хоёр дахь шатны тов гараагүй ч Монголын шилдэг дасгалжуулагчдын оролцож буй уг сургалтаас дараа дараагийн "А" ангилалтай дасгалжуулагчид төрөх боломж байгаа юм. 
	 
Д.Өлзий
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 												
				
             
                    