УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-11-11 10:30:53

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ.

Хуралдаанаар Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийх юм.

Өчигдрийн хуралдаанаар урсгал зардал бууруулах чиглэлээр чиг үүргийн онцлогийг харгалзан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Гадаад хэргийн сайдын төсвийн багцын гадаад албан томилолтын зардлыг тус бүр 1,000.0 сая төгрөгөөр, бусад бүх төсвийн ерөнхийлөн захирагчдын гадаад албан томилолтын зардлыг 100 хувиар буюу 3,145.6 сая төгрөгөөр, нийт 5,145.6 сая төгрөгөөр гадаад албан томилолтын зардлыг бууруулах саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 63.8 хувь нь дэмжсэн. Мөн УИХ-ын даргын төсвийн багцын дотоод албан томилолтын зардлыг 2,000.0 сая төгрөгөөр, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй байгууллагууд, онцгой байдал, цагдаа болон хууль сахиулах зарим байгууллагаас бусад бүх шатны төсөвт байгууллагын дотоод албан томилолтын зардлыг 25 хувиар буюу 2,352.1 сая төгрөгөөр, нийт 4,352.1 сая төгрөгөөр дотоод албан томилолтын зардлыг бууруулахаар ажлын хэсгээс гаргасан саналыг гишүүдийн 82.5 хувь нь дэмжсэн юм.

Өнөөдрийн хуралдаан уг яригдаж байсан асуудал буюу өөрөөр хэлбэл урсгал зардал бууруулах асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцсэнээр эхлэв.

Б.Туул

相关新闻