Төмс, хүнсний ногоогоо хурааж дуусч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-10-06 16:57:59
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногооны ургац хураалт 99,5 хувьтай байна. Нийтдээ 360,0 га талбайгаас төмс хураан авахаас 358,4 га талбайн ургац хурааж 2851 тонн төмс авчээ.
Харин хүнсний ногооны хувьд 129,4 га талбайгаас ургац авахаар төлөвлөснөөс 128,8 га талбайгаас  851,0 тонн ургац хураагаад байна.
Энэ жилийн төмс, хүнсний ногооны ургацын хэмжээ өнгөрсөн оноос 40-50,0 хувиар бага байх төлөвтэй байна. Аймгийн хэмжээгээр өнгөрсөн онд 4990 тонн төмс, 1726,5 тонн хүнсний ногоо хураан авч байсан юм.
М.Батжаргал
相关新闻