Монгол бахархлын өдрөөр бүх нийтээр амарна
МОНГОЛЫН МЭДЭЭИх эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр-Монгол бахархлын өдөр маргааш буюу 11 дүгээр сарын 12-нд тохиож байна. Иймээс маргааш бүх нийтээр амарна.
Монгол бахархлын өдрөөр,
-Төрийн далбаа мандуулах ёслол 10.00 цагаас Чингис хааны нэрэмжит талбайд
-Төрийн есөн хөлт их цагаан туг цэнгүүлэх ёслол 10.40 цагаас Чингис хааны нэрэмжит талбайд
-Төрийн тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одон гардуулах ёслол 11:40 цагаас Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд
-Улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд 14:00 цагаас тус тус болно.
Харин 13-ны өдөр 11:40 цагаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохиож буй “Мөнх тэнгэрийн бичиг” монгол бичгийн үзэсгэлэнгийн нээлт Монголын Уран зургийн галерейд нээлтээ хийх юм. Үзэсгэлэн 2015 оны 11 дүгээр сарын 13-наас 11 дүгээр сарын 17-ны өдрүүдэд иргэдэд үнэ төлбөргүй гарах аж.
Б.Туул