Хонинд цэцэг өвчнөөс сэргийлэх вакцин хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-10-07 14:59:51
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засг дарга захирамж гаргаж, нийт хонин сүрэгт бог малын гоц халдварт цэцэг өвчний вакциныг ирэх сарын 10-ны дотор хийж дуусгахаар шийдвэрлэлээ.
Өнгөрсөн өвөл тус аймгийн Могод, Гурванбулаг, Рашаант суманд малын гоц халдварт цэцэг өвчин гарч, уг өвчний голомттой болсон тул урьдчилан сэргийлэх вакциныг нийт хонин сүрэгт хийхээр төлөвлөж байна.
Хавар өвчний голомт тойрсон сумын болон мал тууврын гол зам дагуух газрын хонинд цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга хийсэн юм. Тус аймаг энэ оны эхэнд 1,8 сая толгой хонин сүрэг тоолуулсан байна.
М.Батжаргал
相关新闻