Токиогийн гудамжинд мод тарих өдөрлөг зохион байгууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
gantuya@montsame.mn
2017-10-07 16:56:54
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Үндэсний мод тарих” өдрийг тохиолдуулан Токиогийн гудамжинд мод тарих өдөрлөг зохион байгууллаа. 

Өдөрлөгийн хүрээнд “Ногоон гудамж” ТББ, мэргэжилтнүүд, Япон улсын төлөөлөгчид, иргэд Сансрын И-Март худалдааны төвийн замын зүүн талд байрлах Токиогийн гудамжинд мод тарьсан юм. Мөн цэцэрлэгт хүрээлэн байгуулах хандивын арга хэмжээг зохион байгууллаа. Энэ үеэр иргэдийн оролцоотой гудамж талбайг тохижуулах болоод мод тарих, арчлах талаар зөвлөгөө, мэдээлэл явуулсан юм. 
Н.Туяа
相关新闻