Энэ жил 41 өрхийг 2800 гаруй малтай болгожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт энэ жил малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийн 186,0 сая төгрөгийн санхүүжилтээр 41 өрхийг 2817 толгой малтай болгожээ.
Харин аймгийн малын эрсдлийн сангаас санхүүжүүлж малтай болгохоор төлөвлөсөн 28 залуу малчин өрхөд ирэх оны хавраас эхлэн мал авч өгөхөөр шийдвэрлэжээ. Өнгөрсөн зун зуншлага муу байснаас малын тарга хүч тааруу, онд мэнд ороход ихээхэн арчилгаа маллагаа шаардлагатай байх магадлалтай учраас малжуулах арга хэмжээг хойшлуулах нь зүйтэй гэж үзсэн байна.

М.Батжаргал