ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн жүдочдод шинэ байрны түлхүүр гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-10-09 12:37:47
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жүдо бөхийн насанд хүрэгчдийн “Будапешт-2017” ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн ОУХМ Г.Одбаяр, ОУХМ Б.Мөнгөнчимэг нарт хоёр өрөө байрны түлхүүр гардуулжээ.

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг болон эмэгтэйчүүдийн 63 кг-д дэлхийн дэвжээнд амжилт гаргасныг ийнхүү үнэлж, тэднийг хүчний бэлтгэлээ базааж байхад нь уг шагналыг гардуулсан байна.



ДАШТ-ий хүрэл медальт Г.Одбаярыг Баянхонгор аймгийн “Баруун бүсийн худалдааны төв”-ийн ТУЗ-ийн дарга Д.Ганболд хувиасаа хоёр өрөө байраар шагнажээ. Харин ОУХМ Б.Мөнгөнчимэгт Жүдо бөхийн холбооноос хоёр өрөө байрных нь түлхүүрийг гардуулан өгсөн байна.
Д.Өлзий
相关新闻