Орон нутгийн авто замын зорчих хэсэгт хусалт хийж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан их хэмжээний цас, зам даваа хаагдан хальтиргаа, гулгаа үүссэнтэй холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн яамнаас дараах мэдээллийг өглөө.
Баруун аймгийн нутгаар уулаараа цастай тэнгэр цэлмэг хур тунадасгүй, Говийн аймгийн нутгаар тэнгэр бүрхэг салхитай замын хөдөлгөөн саадгүй хэвийн үргэлжилж байгааг дуулгав.
Улмаар зорчигчид хөдөө орон нутагт зорчих зайлшгүй шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангуулж, анхаарал болгоомжтой зорчиж, Автотээврийн үндэсний төвтэй гэрээ байгуулсан, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангасан тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхийг анхаарууллаа.
Өнөөдөр өглөөний 08:30-11:20 цагийн байдлаар Олон улсын болон улсын чанартай авто замын бэлэн байдлыг хариуцагч 28 компаниас ирүүлсэн мэдээллээр, Улаанбаатар-Дархан чиглэлийн хатуу хучилттай авто замын зорчих хэсэгт хусалт хийж байгаа бол Мандалговь-Даланзадгад чиглэл, Улаанбаатар-Мандалговь чиглэлд цас орж буй ч замын хөдөлгөөн саадгүй хэвийн үргэлжилж буй аж.
Харин Налайх-Тэрэлж болон Улаанбаатар -Өндөрхаан чиглэлийн хатуу хучилттай авто замын зорчих хэсгийн гулгаатай хэсэгт элс хайрга хольц цацжээ.

Б.Заяа