Хөлбөмбөгийн ДАШТ-ний “Алтан дагина” цом Монголд ирнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ий алдартай "Алтан дагина" цом 2018 оны дөрөвдүгээр сарын 23-ний өдөр анх удаа "айлчлан" ирнэ.
Энэхүү "Алтан дагина" цом нь 6,1 кг жинтэй, 36,8 см өндөртэй, 18 каратын таван кг алт орсон бөгөөд хүн төрөлхтөний хамгийн олон хүнийг хамруулж чаддаг хөлбөмбөгийн спортын оргил болсон уг нэр хүндтэй цомд ДАШТ-д түрүүлсэн хөлбөмбөгчин, эсвэл тухайн улсын Ерөнхийлөгч л гар хүрэх эрхтэй байдаг. "Алтан дагина" цом ирэх онд дэлхийн 53 улсад зочилж байгаагийн нэгээр Монгол Улс тодорсон байна.
Д.Өлзий