Ц.Отгондалай Мөрөн сумын "Хүндэт иргэн" боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Ази тивийн аварга Ц.Отгондалайг Мөрөн сумын Засаг дарга Ц.Гансүх хүлээн авч уулзан баяр хүргэж нутаг усаа дуурсган олон амжилт гаргаж буйг нь үнэлэн Мөрөн сумын "Хүндэт иргэн" цол тэмдгийг гардууллаа.
Мөрөн сумын иргэн N GIM фитнес клубын тамирчин Ц.Отгондалай Филлипин улсын Манила хотод 9 сарын 9-12-ы өдрүүдэд болсон хэвтээ шахалтын Азийн аварга шалгаруулах тэмцээний – 93 кг жинд түрүүлж Ази тивийн аварга болсон юм. Мөн дэлхийн хамгийн чансаа өндөр тэмцээн гэж үздэг IPE –ийн Дэлхийн холбооноос өнгөрсөн 6 сард зохион байгуулсан 60 гаруй орны оролцсон Raw powerliftin-ийн дэлхийн аваргын тэмцээн амжилттай оролцож хүрэл медаль хүртсэн ажээ.

Б.Гантуяа