Цагааннуурт газар хөдөлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2015-11-12 11:59:37

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутагт өнөөдөр өглөөний 07:34:43 цагт У-51058/00//, Ө-98033/00// газар зүйн солбилцолд 3.6 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон талаар Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээлжээ.

Мөн өчигдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд /сумын төвөөс баруун хойд 19 км-т/ 15:26:21 цагт У-47097/00//, Ө-109091/00// газар зүйн солбилцолд 3.8 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ.ОБЕГ-аас аймгуудын Онцгой байдлын хэлтэстэй холбогдоход "Газар хөдлөлтөөс шалтгаалан хохирол гараагүй" гэсэн мэдээлэл ирүүлжээ.

Ч.Ариунболд

相关新闻