Бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцох явдал буурахгүй байна гэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. "Орон нутгийн зам хөдөлгөөний соёл" арга хэмжээний хүрээнд аймгийн Цагдаагийн газраас Баруун-Урт, Мөнххаан, Түмэнцогт сум зэрэг улсын чанартай хатуу хучилттай авто замууд дээр 24 цагийн байнгын пост ажиллуулжээ. Хөдөлгөөнд оролцож буй авто машинуудад үзлэг, хяналт шалгалт хийж, гарч болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж ажилласан байна. Энэ үеэр илэрсэн зөрчлийн ихэнх нь бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцох явдал байсныг албаны хүн хэлж байна.
“Өнгөрсөн 06 дугаар сараас 10 дугаар сарын хооронд улсын хэмжээнд зохион байгуулагдсан арга хэмжээний хүрээнд хийсэн хяналт шалгалтаар илэрсэн хамгийн их зөрчил нь бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцох явдал байлаа. Ингэснээр ганцхан Сүхбаатар аймгийн бус Хэнтий цаашлаад Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт аваар осол гарах шалтгаан болж байна. Манай байгууллагын зүгээс жолооч нарт бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохгүй байх талаар удаа дараа сануулж, зохих арга хэмжээг авч байсан боловч, энэ байдал буурахгүй байна. Нөгөө талаар аймгаас гарч буй мал мах, түүхий эд нь ямар ч гарал үүслийн гэрчилгээгүй, эсвэл ямар нэг бичиг баримт нь дутуугаас болж постууд дээр ачаалал үүсгэх, мөнгөн дүнгээр торгуулах зөрчил багагүй гарч байна. Бид илэрсэн зөрчил бүрт зохих арга хэмжээг авч, гарч болзошгүй осол аваараас урьдчилан сэргийлж ажиллаа...” хэмээн Замын цагдаагийн тасгийн зохицуулагч Б.Баянжаргал хэллээ.
Эргүүл хяналт шалгалтаар нийт 1762 тээврийн хэрэгслийг шалгаж, замын хөдөлгөөний хууль дүрэм зөрчсөн 406 зөрчлийг илрүүлж, улмаар 393 иргэнд 10 сая төгрөгийн торгууль ноогдуулж, арга хэмжээ тооцсон байна.
Мөн 09 дүгээр сарын 25-наас 10 дугаар сарын 12-ны хооронд Цагдаагийн газарт хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг тав, зам тээврийн ослын шинжтэй гэмт хэрэг дөрөв нийт есөн дуудлага мэдээллийг хүлээн авч бүртгэснээс гэмт хэргийн улмаас нас барсан дөрөв, гэмтсэн нэг, мал амьтан дайрсан гэмт хэргийг тус тус илрүүлжээ.

Т.Одончимэг