Архангай аймгийн удирдах бүрэлдэхүүнд үүрэг чиглэл өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-10-23 12:37:56
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгуулахтай  холбоотойгоор ОБЕГ-ын дэд дарга, сургуулийн удирдагч, хурандаа Архангай аймагт ажиллаж, аймгийн удирдах бүрэлдэхүүнтэй уулзаж үүрэг чиглэл өглөө.

Тэрээр “Төриийн албаны сахилга дэг журам дээр хатуу анхаарч, байгууллагын удирдлагууд цаг барьж бусад ажилтнууддаа үлгэр дуурайлал болж оролцоотой байх хэрэгтэй. Сургуулийн гол үр дүн нь оролцооноос хамаарна. Дараагийн асуудал нь мэргэжлийн хүмүүс мэргэжлийн зүйлийг ярих хэрэгтэй. Аймгийн хэмжээний бүхий л мэдээллийг тооцоо судалгаатай нь салбар салбараар бүрдүүлэх хэрэгтэй. Удирдах хүн гэдэг нь бие болоод сэтгэлзүйн өндөр бэлтгэлтэй байх ёстой” зэрэг дэг журам болон зохион байгуулалттай холбоотой үүрэг чиглэл өглөө.

Одоо удирдах бүрэлдэхүүнд цагийн байдал өгч, зураг дээр ажиллаж шийдвэр гаргах дадлага сургуулийг ОБЕГ-ын дэд дарга, сургуулийн удирдагч, хурандаа Б.Ууганбаяр удирдан явуулж байна.   

Б.Гэрэлт-Од
相关新闻