Туслах малчин болон малчин хүүхдийн судалгаа хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Олон улсын хүний эрхийн болон авилгын эсрэг өдрийг угтаж иргэдэд хүний эрх, эх чөлөө, авилыг эсрэг болон бусад хууль тогтоомжийг сурталчлах, зөрчил дутагдлыг ирүүлэн арилгуулах, санал хүсэлт хүлээн авч шийдвэрлэх зорилгоор хоёр сарын аяныг Булган аймаг зохион байгуулж байна.
Аймгийн Засаг даргын Тамгын газрын хууль эрх зүйн хэлтэс, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл хамтран зохион байгуулах аянд хуулийн салбарын байгууллагууд оролцож, аймгийн төвийн албан байгууллага, аж ахуйн нэгж, Могод, Сайхан, Гурванбулаг суманд ажиллах юм байна.
Иргэд, албан хаагчдад эрх зүйн сургалт хийх, хуулийн байгууллагын үйл ажиллагаа, ажил үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар санал асуулга авах, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж буй эсэхийг шалгах, зөвлөмж өгөхөд үйл ажиллагаагаа чиглүүлэх аж.
Мөн төрийн байгууллагуудад авилгын эсрэг үйл ажиллагааг шалгаж, соён гэгээрүүлэх ажлын үр дүнг тооцох юм байна.
- Аймгийн хэмжээнд айлд мал малладаг иргэн болон малчин хүүхдүүдийн судалгааг энэ аяны үеэр гаргаж авна. Туслах малчдын хувьд хөдөлмөрийн харилцааны зөрчил нэлээд байдаг. Мөн малчин хүүхдийн судалгаа гаргаж цаашид тэдний талаар тодорхой арга хэмжээ авах зөвлөмж гаргана гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын хууль эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Д.Дэлгэрнамжил ярив.

М.Батжаргал