Эрэн сурвалжлагдаж байсан гурван хүнийг барилаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Баяннуур сумын замын хяналтын постонд үүрэг гүйцэтгэж байсан эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Банзрагч, зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ж.Энхболд нар цагдаагийн байгууллагад эрэн сурвалжлагдаж байсан гурван хүнийг барилаа.
Цагдаагийн алба хаагчид сонор сэрэмжтэй ажиллаж нийслэлийн Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэдүгээр хэлтсээс эрэн сурвалжлагдаж байсан Ш, Н, Р нарыг баривчлан, холбогдох хэлтсүүдэд хүлээлгэн өгсөн байна.

Орон нутгийн замд байнгын хяналтын пост ажилласнаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалахад үр дүнгээ өгч байна гэж аймгийн цагдаагийн газраас мэдээллээ.
М.Батжаргал