Орон нутгийн орлогод 3 тэрбум төгрөг оржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬАравдугаар сарын байдлаар Дундговь аймаг улс, орон нутгийн төсөвт 5 тэрбум 930 сая төгрөгийн орлого оруулж, орлогын төлөвлөгөөг 127 хувиар биелүүлснийг аймгийн Санхүү, Төрийн сангийн хэлтсээс мэдээллээ.Үүнээс улсын төвлөрсөн төсөвт 2 тэрбум 318 сая төгрөг оруулжээ.
Харин орон нутгийн төсөвт улсын төсвөөс 6 тэрбум 199 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг болон тусгай зориулалтын шилжүүлэг, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн орлогын шилжүүлгээс нийт 26 тэрбум 156 сая төгрөгийн тусламжийн орлого орсон байна.
Орон нутгийн төсөвт 3 тэрбум 612 сая төгрөг орж, орлогын төлөвлөгөө 118 хувиар биелсэн бөгөөд орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөг Баянжаргалан, Өндөршил, Говь-Угтаал, Өлзийт, Дэлгэрхангай, Эрдэнэдалай сум 1 сая 480 мянгаас 99 сая 700 мянган төгрөгөөр таслажээ.
Дундговь Т. Отгонтуяа