Булган аймгийн аюулгүйн нөөцийн бэлтгэл 41,7 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-10-29 15:54:29
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн аюулгүйн нөөцийн бэлтгэл 41,7 хувьтай байна гэж мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангасан нэгдсэн дүн гарчээ. Нөөцийн газар энэ жил 300 тонн өвс, 100 тонн тэжээл нөөцлөх даалгавартай юм.
-Энэ жил газрын гарц тааруу хадлан бэлтгэхэд бэрхшээлтэй байлаа. Сэлэнгэ аймгийн нутагт хадлан бэлтгэж, ойн цоорхой, гуу жалга газар өвс хадаж, зардал их гаргалаа. Бэлтгэсэн 220 тонн өвсөө нөөцийн газарт татаж авсан. Харин тэжээл нөөцлөөгүй. Өөрсдийн агуулах байхгүй учир гурилын үйлдвэртэй гэрээ хийгээд үйлдвэрээс нь шууд малчдад өгнө гэж бодож байна гэж аймгийн нөөцийн газрын дарга Д.Баярмагнай ярьсан юм.
М.Батжаргал
相关新闻