“Ногоон гэрэл цагаан шугам-2017”-ын ялагчаар “Цагаан шонхор” баг тодров
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сургуулийн насны хүүхдийг замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадал эзэмшүүлэх, бага насны хүүхдийг гэмт хэрэг ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг “Ногоон гэрэл цагаан шугам-2017” тэмцээний шилдгүүд тодорлоо.
Тэмцээнд тус дүүргийн 22 сургуулийн баг “Гэрийн даалгавар, Мэндчилгээ, Хамтдаа, Буухиа тэмцээн, Урлагийн тоглолт” гэсэн төрлөөр өрсөлдөж шилдгүүдээ шалгаруулав. Тэмцээнд нийлбэр дүнгээр 111 дүгээр сургуулийн “Цагаан шонхор” баг тэргүүлсэн бол 79 дугаар сургуулийн “Зохицуулагч” баг удаалж, гутгаар байрыг 84 дугаар сургуулийн “Өсвөрийн цагдаа” баг эзэлсэн юм.
Энэ удаагийн тэмцээнийг Баянзүрх дүүргийн ЗДТГ, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс болон Дэлхийн зөн олон улсын байгууллага хамтран зохион байгууллаа. Тэмцээнд оролцсоноор хүүхдүүд замын хөдөлгөөнд зөв боловсон оролцох дадалтай болохоос гадна замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль, дүрмийн болон анхны тусламжийн мэдлэг олж авдаг аж.
Тэмцээний нээлтэд Баянзүрх дүүргийн Эдийн засаг хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Д.Уламбаяр, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшин, Замын цагдаагийн хэлтсийн дарга дэд хурандаа Г.Мөнхжаргал болон албаны бусад хүмүүс оролцов.

Ж.Болор