Д.Баярсайхан: Залуус мал маллах дургүй, хойрго болсонд их харамсдаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Уулбаян сумын Монгол Улсын сайн малчин Д.Баярсайхан. Түүний хувьд Сүхбаатар аймгийн хамгийн олон малтай буюу 5000 малтай, аймагтаа ямаан сүргийн тоогоороо тэргүүлдэг. Одоогоор арван өрхийг туслах малчнаар ажиллуулж, тогтмол ажлын байраар хангаж байна. Тэрээр 2006 онд сумын Сайн малчин, 2007 онд Мянгат малчин, 2011 онд аймгийн Сайн малчин болж улмаар 2014 онд Монгол Улсын Сайн малчин хэмээх алдрыг хүртжээ. Ингээд түүнтэй мал маллах ухаан, арга туршлагынх нь талаар хийсэн ярилцлагыг хүргэе.

- Сайн байна уу та? Сайхан намаржиж байна уу? Таны хувьд мал маллах арга ухааныг хэнээс суралцав. Их эрт мал дээр гарсан юм байна лээ. Магадгүй энэ нь таныг өнөөдрийн энэ амжилтанд хүргэсэн байх?
- Сайхан намаржиж байна аа. Манай нутагт сайхан урт намар болж байна. Манай аав ээж нэгдлийн малчин хүмүүс байсан. Энэ хоёроосоо Монгол хүн хэрхэн малаа маллах ёстой вэ гэдэг уламжлалт арга, туршлагыг суралцсан хүн. Долоодугаар ангиа төгсөөд л аав ээжтэйгээ хамт хөдөө мал маллаж эхэлсэн. Гэтэл сүүлийн үеийн залуус мал маллахдаа их хойрго болж, төв суурин газар бараадах дуртай болж. Энэ бол их буруу зүйл байгаа юм. Манай улс бол нүүдлийн мал аж ахуйн орон шүү дээ. Тиймээс хүн бүр малаа маллаж байж л амьдралаа залгуулна. Тиймээс залуучууд маань малруугаа анхаарлаа хандуулж, малаа өсгөж үржүүлж чадвал зах зээлийн энэ ороо бусгаа үед сайхан амьдрах бүрэн боломжтой.
- Ер нь мал маллахад хамгийн гол анхаарах зүйл юу юм бэ? Жишээлбэл, энэ тал дээр таны баримталдаг гол зарчим юу вэ?
- Би малыг их олноор нь суурилдаггүй. Манайх 10 малчинтай. Нэг өрхөд 500-700 толгой мал суурин байлгадаг. Бэлчээрийн хомсдолд орж буй энэ цаг үед малыг цөөнөөр суурилж, отор нүүдэл сайн хийж, малдаа тарга хүч авахуулах нь чухал байдаг. Тийм учраас би малыг аль болох бөөвчхөн /цөөхөн/ суурилахыг боддог. Гэхдээ ингэхдээ бас эр эмийн харьцааг адил байлгах хэрэгтэй юм байна лээ. Би нэг жил хурга ишгээ эр эмээр нь тусад нь суурилсан юм. Тэр жил их цастай, хүнд ч өвөл байсан. Гэтэл манай эр хурга ишгүүд бүгд зуданд үхсэн. Эм нь зүгээр. Эм мал гэдэг их илчтэй, дулаан байдаг юм байна. Тэгэхээр мал маань эр эм холимог байсанаар нэг нэгэндээ дулааны илчээ өгч байдаг юм байна гэдгийг ойлгосон.
- Хэдий урт сайхан намар болж байгаа ч өвлийн улирал хаяанд ирээд байна. Таны хувьд өвөлжилтийн бэлтгэлээ хэр базаав? Отор нүүдлийг хэрхэн хийхээр төлөвлөөд байна?
- Малчин бид өөрсдийн зүгээс чадах бүхий л бэлтгэлээ хангалгүй яахав. Энэ жилийн хувьд өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Оготно гэдэг амьтан манай сумын бэлчээр нутгийг үнэндээ дуусгаж байна. Тиймээс бог малаа өөрийн нутагтаа, бод малаа оторт гаргах бодолтой байгаа. Мөнххаан, Сүхбаатар сумдын нутагт л өвөлжих болов уу гэж бодож байна.
- Малчин хүн мянган мэргэжлийн эзэн гэж хэлдэг. Наад зах нь туршлагатай малчид бол тэнгэр, цаг уурын нөхцөл байдлыг маш сайн шинждэг шүү дээ. Таны харж байгаагаар энэ жил ер нь ямар өвөл болох шинжтэй байна?
- Энэ жил цас их орой орох болов уу гэж би дүгнээд байгаа. Мал нэлээн орой болтол ус уух байх. Тэгэхээр бэлчээрийн хувьд хүндрэлтэй болох магадлалтай. Цас орой орно гэдэг тийм ч таатай зүйл биш. Орох үедээ ороод мал амны цастай болоод бэлчээрт ч хэрэгтэй. Адаглаад л энэ айхтар оготно багасна шүү дээ.
- Танай хүүхдүүдээс аавынхаа энэ мал маллах арга ухаанаас суралцан, таньтай хамт мал маллаж байгаа хүүхэд бий юу?
- Манайх таван хүүхэдтэй. Манай хүүхдүүдээс мал дээр байгаа хүн одоогоор алга. Бүгд тус тусын ажил мэргэжилтэй болоод нутагтаа болон Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байна. Гэхдээ хүүхдүүд маань малтайгаа их ойр байдаг. Төв газар байлаа гээд мал ахуйгаа мартаж болохгүй.
- Таны хувьд өөрөө малаа маллахаас гадна, олон туслах малчинтай юм байна. Эдгээр туслах малчдаа ямар зарчмаар ажиллуулдаг вэ? Хүмүүс ярьдаг л даа, туслах малчин гэдэг хүний юманд хэзээ ч өөрийн сэтгэлээр ханддаггүй гэж. Тэгэхээр ийм байлгахгүйн тулд та хэрхэн анхаардаг вэ? Ер нь та мал маллаж буй энэ хугацаандаа хичнээн өрхийг малжуулав?
- Би малчдаа жил болгон малжуулдаг. Төллөх малынхаа болон сувай малынхаа 20 хувийг малчиддаа өгдөг. Одоо ажиллаж буй 10 өрхийг жил бүр идэш хоолоор хангаж, цалинжуулж, дээрээс нь нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд бүрэн хамруулдаг. Адилхан л ажил хийж байгаа хүмүүс шүү дээ. Энэ айлуудын амьдралыг авч явж байна гэж хэлж болно. Яахав хүн бүр адилгүй шүү дээ. Янз бүрийн хүн таардаг л юм. Арга эвийг нь олоод, амьдрах нөхцөлийг нь бүрдүүлээд өгвөл гайгүй ээ. Олны олонд сайн хүн байлгүй яахав.
- Таныг сум орон нутгийн бүтээн байгуулалт, тэмдэглэл ой, дээрээс нь хүмүүнлэгийн ажлыг их дэмжиж, хандив өргөдөг гэж сонссон?
- Тийм ээ. Энэ аймаг, сум орон нутагт амьдарч байгаа хүний хувьд хандив тусламж үзүүлэлгүй яахав. Энэ ажлыг би их дэмждэг. Ялангуяа хүмүүнлэгийн үйлсэд илүү илүү их хандив өгөхийг хүсдэг. Би өөрөө Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн онцгой гишүүн, мөн Нилүүлсэнгүй үйлст манлай малчин хүн. Би энэ байгууллагыг их дэмждэг. Бусад малчдаа ч дэмжихийг уриалдаг. Бусдад туслана гэдэг сайхан. Миний өгсөн хандив тусламж хаа нэг газрын хэрэгтэй хүнд очсон гэж бодох их сайхан санагддаг. За тэгээд сумын төрийн байгууллагууд, ялангуяа хүүхдийн цэцэрлэг, сургууль, эмнэлэгт тогтмол хандив өгдөг дөө.
- Та дээр хэлсэн, залуучууд мал маллахаа болилоо гэж. Энэ бол яалт ч үгүй байгаа зүйл. Үүнээс гадна мал маллаж байгаа малчид маань яг монгол ахуй, монгол аргаараа малаа маллаж чадаж байна уу гэдэг бас л эргэлзээтэй болсон цаг. Адаглаад л мотоцикль унаад малаа тууж байна. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ? Ер нь энэ мал маллах уламжлалт арга ухаанаа хэрхэн хадгалж авч үлдэх вэ?
- Бид чинь нүүдлийн соёл иргэншилтэй улс. Ийм учраас би сүүлийн үеийн малчид энэ машин мотоциклоор малаа хариулдаг болсонд маш их харамсаж байгаа. Энэ бол тун тусгуй зүйл. Тэмээн хөсөг гэдэг зүйлийг ашиглахаа болилоо. Энэ бүхэн бол хэзээд эргэн ашиглагдах арга ухаан. Морио унаад малаа маллах шиг сайхан зүйл хаа байна. Тиймээс би малчдаа тогтмол морио унаж байхыг шаарддаг. Малыг хэзээ ч техникээр хариулж болохгүй гэж байнга захидаг. Ер нь энэ бол тухайн хүний өөрийн сэтгэлтэй л холбоотой эд л дээ. Чи мотоциклиор малаа хариуллаа гээд бусдыг буруутгах эрх байхгүй. Тэгж хэлээд ч тэдэнд нөлөөлөхгүй. Тиймээс энэ бол цэвэр тухайн малчинтай өөртэй нь л холбоотой гэж би бодож байна.
- Зав гарган ярилцсанд баярлалаа. Та өвлийг өнтэй сайхан даваарай?
- За баярлалаа, та бүхний ажилд амжилт хүсье.

Т.Одончимэг