Чин ван Ханддоржийн нэрэмжит танхим нээлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг даргын Тамгын газар хурлын танхимын нээлтийн ёслол хийж, Чин ван Ханддоржийн нэрэмжит хэмээн нэрлэлээ.
Нээлтийн үйл ажиллагааны үеэр Монгол Улсын төрийн дээд шагналаар шагнуулсан иргэдийн шагналыг гардуулах ёслолыг шинэ танхимдаа хийлээ.
Мөн тамгын газрын сургалтын танхим болон зарим нэгэн хурлын өрөөг Ерөнхий сайд А.Амар, УИХ-ын дарга Л.Энэбиш, Хатанбаатар Магсаржавын нэрэмжит болгож алдартай хүмүүсийн талаарх зураг, түүхийн холбогдох зүйлээр тохижуулна гэж аймгийн Засаг дарга З.Батзориг нээлтийн ёслолын үеэр мэдэгдлээ.
Аймгийн Засаг даргын Тамгын газар нутгийн удирдлагын шинэ ордонд ороод багагүй хугацаа өнгөрсөн ч зарим жигүүрийн барилгын ажил сая л дуусч байгаа юм.

М.Батжаргал