Ил хаадын музейн үнэт ховор дурсгал, баялаг сан хөмрөгийг судлан 4 хэлээр баринтаглажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тархан суурьшсан Монголчууд ТББ /ТАСАМ/-аас эрхлэн гаргасан "Ил хаадын урлаг, соёлын бүтээлүүд:Иран Мараге музей” номын нээлт өнөөдөр Үндэсний номын сангийн Их уншлагын танхимд болов.
ТАСАМ сүүлийн 15 жилд Монголын эзэнт гүрэн түүний дотроос онцгойлон Ил хаант улсын бүрэлдэхүүнд байсан бүс нутгуудад хээрийн судалгаа хийж, телевизийн баримтат цуврал, хэвлэлийн бүтээл, нийтлэл ярилцлагуудыг олонд толилуулж буй. Энэ хүрээнд Мараге хот дахь Ил хаадын музейн үнэт ховор дурсгалаас бүрдсэн баялаг сан хөмрөгийг ийнхүү Олон улсад анх удаа монгол, крилл, англи, перс бичигт баринтаглажээ.
Ираны 80 гаруй хот суурин болон бусад орноос олдсон Ил хаадын зоос, шавар ваар, шилэн болон төмөрлөгийн урлал, уран бичлэг зэрэг төрлийн 200 гаруй дурсгалыг судалгааны эргэлтэд оруулж буйгаараа ач холбогдолтой гэдгийг Тархан суурьшсан Монголчууд байгууллагын тэргүүн, соёл судлаач Ц.Санчир хэллээ.

Тэрбээр, “Энэ номноос өв соёлоо эрхэмлэн дээдлэгчид, судлаачид Монголын эзэнт гүрний байлдан дагуулалтын цар хүрээ, ач холбогдол, Монгол хаадын нийгмийн эргэлт шинэчлэлийг хэрхэн хийж байсан тухай, гар урлал, соёл урлагт хэрхэн анхаарч байсан талаар, хаадын зарлиг айлдвараар энэ урлаг хаадын сангаас тэтгэгдэж хэрхэн хөгжсөн талаар мэдэх боломжтой. Энэ ном эрхшээн захирсан болон эзлэгдсэн улсуудын эрдэмтэн судлаачдын хамтын бүтээл гэдгээрээ нэг талыг баримтлаагүй нэн чухал ажил болсон гэж найдаж байна. Мөн Ил хаадын үеийн үнэт соёлын дурсгалыг судлан дэлгэрүүлэх, мөн үеийн урлахуйн дэг сургуулийг залгамжлан буухиалах шастир түүхийн бүтээл юм” гэдгийг тодотгов.
Энэ бүтээлийг Монгол Улсын “HS resort” ХХК, “Riverside Golf club”-ын ивээн тэтгэн хэвлүүлжээ.

Ж.Болор
Гэрэл зургийг Б.Чадраабал
Гэрэл зургийг Б.Чадраабал