ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр 50 оюутан нэмж сургана
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Искандер Кубарович Азизовыг өчигдөр хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Энэ оны байдлаар ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр монголоос 450 оюутан сурч байгаа. Цаашид хоёр улсын Засгийн газар хоорондын дунд хугацааны стратегийн түншлэлийн хүрээнд ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцагчдын тоог 500 болгож нэмэх талаар хоёр тал санал нэгтэй байгаагаа илэрхийллээ. Мөн Элчин сайд И.К Азизов их, дээд сургууль болон ЕБС-ийн орос хэлний багш нарыг давтан бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлэв.
Уулзалтын үеэр Биеийн тамир, спортын салбарт хамтран ажиллах тухай хоёр улсын салбарын яам хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах талаар санал солилцож, ойрын хугацаанд үзэглэх талаар хэлэлцсэн юм.