Аймгийн Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн шинэчлэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-11-02 15:33:24
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Ардчилсан залуучуудын холбоо /АЗХ/-ны ээлжит чуулган 11 дүгээр сарын 01-ний өдөр зохион байгуулагдлаа. Чуулганаар АЗХ-ны шинэ тэргүүнээр Э.Амарбатыг  сонгож, тамга тэмдгийг нь гардуулан өгчээ. Чуулганд 13 сумын төлөөлөл 145 залуу оролцсон байна.

“Нам бүхлээрээ шинэчлэгдэж байгаа. Үүнтэй холбоотойгоор залуучуудын холбоо ч гэсэн шинэчлэгдэх ёстой. Энэ утгаараа бид чуулганаараа хэлэлцээд тэргүүлэгчдээ шинэчилсэн. Одоо сумдынхаа залуучуудын холбооны чуулганыг хийж мөн шинэчлэл хийх болно. Үүний дараа бид ажлаа төлөвлөнө...” гэдгийг аймгийн АЗХ-ны тэргүүн Э.Амарбат хэллээ.

Э. Амарбат нь орон нутгийн BBS телевизийн захирлын албыг хашдаг. Түүний өмнө аймгийн АЗХ-ны даргаар Э.Ушаандар ажиллаж байсан юм.

Чуулганд Монголын Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Эрдэнэболд, Б.Болор-Эрдэнэ нар оролцож, өөрсдийн мөрийн хөтөлбөрөө танилцуулсан байна.
Т. Одончимэг 
相关新闻