Боловсрол, соёл урлагийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчийг томилов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Засаг даргын тоот захирамжаар Боловсрол, соёл урлагийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Я.Дашзэвэгийг томиллоо. Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ж.Ганболдоор ахлуулсан ажлын хэсэг БСУГ-ын даргын ажлыг хүлээлцүүллээ.
Я.Дашзэвэг "Би боловсролын салбарт 30 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд өөрийн хуримтлуулсан арга туршлаганд тулгуурлан бүхий боломжоо дайчлан ажиллана. Ялангуяа боловсролын салбар бол маш чухал. Хоймор нутгийн ирээдүй цаашлаад Монголын ирээдүй болсон хүүхдүүдэд чанартай боловсролын үйлчилгээ авах учиртай. Би эхлээд салбарынхаа үйл ажиллагаатай танилцаад дараа нь хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөнө" гэдгийг хэлж байлаа.
Аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын даргаар ажиллаж байсан Н.Баатар-Очирыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайдын 2017 оны 10 сарын 5-ны өдрийн тоот тушаалаар Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв /МСҮТ/-ийн захирлаар томилжээ.

Б.Гантуяа