Хөвсгөлийн дөрвөн суманд бороо орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-11-05 12:11:59
Хөвсгөл /МОНЦАМЭ/Хөвсгөл аймгийн Түнэл, Шинэ-Идэр, Тосонцэнгэл, Мөрөн гэсэн дөрвөн суманд өчигдөр орой нэг мм хүртэл бороо Хатгал, Улаан-Уул, Цэцэрлэг, Баянзүрх зэрэг суманд дөрвөн  см хүртэл цас оржээ. Өнөө өглөөний байдлаар Улаан-Уул сум цаг уурын ажиглалтын талбайдаа дөхвөн см цастай байгаа бөгөөд Цэцэрлэг, Түнэл, Мөрөн сумын төвд манан татсан байна. Цэцэрлэг сумын төвд татсан манан 11 цагт хөөрсөн бол Мөрөн сумын хэмжээнд манантай хэвээр байна. “Манан нь  өчигдөр орсон борооны улмаас үүссэн бөгөөд үдээс хойшдоо арилна” гэдгийг УЦУОШГ-ын синоптик инженер Х.Цогжаргал хэлж байна. Цаашид энэ сарын 6-нд ихэнх нутгаар бага зэргийн цас орж хүйтрэх төлөвтэй байгаа ажээ.
Б.Гантуяа 
相关新闻