Кюүшюү башёгийн эхний 2 өдрийн оноолтыг гаргажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ оны мэргэжлийн сумо бөхийн сүүлийн тэмцээн Кюүшюү башё энэ сарын 12-нд Фүкүока хотод эхэлнэ.
Японы сумо бөхийн холбооноос тэмцээний эхний хоёр өдрийн оноолтыг гаргасан талаар спортын сэтгүүлч М.Сугар-Эрдэнийн мэдээлснээр толилуулж байна.
Кюүшюү башёд ёкозүна Какүрюү барилдахгүй гэдгээ мэдэгдсэн бол өнөөдөр манай бөх Таканоива, маэгаширагийн хамгийн сүүлд бичигдсэн Үра, жюүрёогийн Чиёоотори нар мөн барилдахгүй болжээ. Үра энэ удаад баруун, зүүн хоёр өвдөг гэмтэлтэй, мэс засал хийлгэж, 3 сар эмчлүүлэх нь. Нэгдүгээр сарын тэмцээнд Үра жюүрёод унах нь гарцаагүй боллоо. Гурван сар эмчлүүлээд бэлтгэл хийн, формондоо орох гэсээр байтал хавар, зуны тэмцээний үеэр макүшитад ч унаж магадгүй юм.
Хэдий нэг аварга, дээд зиндааны уран барилдаант 2 бөх барилдахгүй болсон ч эхний хоёр өдрийн оноолтыг харахад эхний өдрөөс л бөх сонирхогчид нүд салгахын аргагүй сонирхолтой барилдаанууд биднийг хүлээж байна. Намрын тэмцээнд түрүүлсэн ёкозүна Харүмафүжи эхний өдөр комүсүби Ооношёо, хоёр дахь өдөр Такакэйшёо гэсэн залуучуудтай таарсан. Хоёуланд нь ялагдан, анхных нь кинбошиг өгч байсан тул энэ удаад эхний өдрөөс хариугаа авч эхлэх болно.
Их аварга Хакүхо мөн эхний өдөр комүсүбитэй барилдана. Арслан асан ахмад бөх Котошёогикүтэй башёгийн сүүл хэсэгт барилддаг байсан бол ийнхүү эхний өдөр барилдах цаг иржээ. Маргааш нь маэгаширагийн толгой бөх Тамавашитай таарсан байгаа.
Ёкозүна Кисэносато эхний өдөр манай Тамаваши, хоёр дахь өдөр комүсүби Ооношёотой барилдана. Кадобан озэки Такаясү эхлээд Чиёотайрюү, дараа нь Точиоозантай таарсан бол сэкивакэ Тэрүнофүжи Хокүтофүжитэй барилдаад дараа нь Шёохозантай барилдах юм.

Д.Өлзий