Орос улсын ерөнхийлөгч Парисыг зорино

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
dogsom@montsame.mn
2015-11-15 20:13:16

ОХУ-ын тэргүүн Владимир Путин энэ сарын 30-нд Францад болох НҮБ-ын цаг уурын талаарх ДХУ-д оролцох айлчлалаа цуцлах төлөвгүй байгаа тухай  оросын “Известия”сонин өнөөдрийн  дугаартаа уламжилжээ.

Үүнтэй холбогдуулан Францын эрх баригчид ДХУ-ын үеэр аюулгүй байдлын арга хэмжээг чангатгана хэмээн уламжилж буй юм. Парис хотод болох ДХУ-ын үеэр нийт 30 мянган хүчнийхэн хамгаалах болно. Энэ сарын 13 -ны баасан гаригт  “Лалын улсын” зохион байгуулалтаар  Парист явуулсан цуврал  халдлагуудаас хойш Франц төдийгүй дэлхийн бусад улс орнууд ялангуяа, терроризмтэй тэмцэж байгаа орнуудад  терроризмын халдлагаас   сэргийлэх арга хэмжээг хүчтэй авч буй юм. Известия сонины уламжилж буйгаар, АНУ, Франц, Герман болон ОХУ-д аюулгүй байдлын нэмэлт арга хэмжээ авч, төрийн өндөрлөгүүдийн хамгаалалтыг  чангатгаад байгаа ажээ.

Сонирхуулахад, энэ сарын 13- ны баасан гаригт Парис хотноо  “Лалын улсын “ явуулсан   цуврал  халдлагууд болсны улмаас 12 орны нийт 127 хүн алагдаж, 300  хүн шархдасны 80 нь туйлын хүнд байдалтай байгаа билээ.

Москва хот . А.Огторгуймаа 

相关新闻