Засаг даргын нэрэмжит үзлэг сумдад үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-11-16 15:40:29
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар, ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл болон бусад албаны төлөөлөл оролцсон ажлын зургаан баг энэ сарын 13-17-ны хооронд 27 суманд аймгийн “Засаг даргын нэрэмжит үзлэг”-ээр  явж байна.

Нэрэмжит үзлэгээр аймгийн 27 сумын төсөвт байгууллагын үйл ажиллагааны явцыг тодорхойлж, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль болон бусад холбогдох хууль, дүрэм журмын хэрэгжилт, Засгийн газрын болон төрийн албаны зөвлөлийн тогтоол шийдвэрүүдэд  хяналт шалгалт явуулахаас гадна заавар, зөвлөмж өгч байна гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 
Т.Есүхэйтөмөр
相关新闻