Төрийн албан хаагчдын гурван үеийн уулзалт боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны Захирагчийн алба төрийн албан хаагчдын гурван үеийн уулзалт зохион байгуулж, ахмад үеийг төлөөлүүлж Х.Батаа, дунд үеийхнээс Улсын тэргүүний “Хараацай” цэцэрлэгийн эрхлэгч Д.Амгалан, залуучуудын төлөөлөл Хялганат тосгоны бүрэн дунд сургуулийн бага ангийн багш Ч.Болор-Эрдэнэ нартай ярилцлага хийжээ.
Хялганат тосгон 3000 гаруй хүн амтай хөдөөгийн төвлөрсөн суурин учир бусад сумаас харьцангуй олон тооны төрийн албан хаагчид иргэдэд үйлчилдэг юм. Уулзалтад төр төсвийн 100 гаруй албан хаагч оролцож өөрсдийн санал хүсэлт болон өнөөгийн төрийн албаны талаар санал бодлоо илэрхийлжээ.
Гурван үеийн төлөөлөл өөрсдийн ажил, амьдрал, тэргүүн туршлагын талаар ярилцаж өөрсдийн ажлын арга барилаасаа хуваалцсан байна. Ахмад настан Х.Батаа төрийн албан 50 шахам жил зүтгэж, цагдаагийн байгууллагаас ажлын гараагаа эхлээд тус тосгоны Захирагч, ИНХ-ын дарга, ойн ангийн дарга зэрэг олон ажил, алба хашиж явсан нэгэн юм.
Төрийн албан хаагчдын дунд зарласан “Хөгжилд хөтлөхөд миний оролцоо” сэдэвт илтгэлийн уралдаанд шалгарсан илтгэлийг уулзалттад оролцогчдод сонирхуулсан байна.

М.Батжаргал