Улсын хэмжээнд 31.9 мянган ажлын байр бий болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМЭдийн засгийн хүндрэлийн үед ажлын байрыг нэмэгдүүлэхээс гадна хадгалах бодлого чухал гэдгийг “Хөдөлмөр-хөгжлийн үндэс” хөдөлмөрийн чуулганы төлөөлөгчид онцоллоо.
Хөдөлмөрийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, МҮЭ-ийн холбоо хамтран дээрх чуулганыг зохион байгуулсан юм.
Чуулганд 150 гаруй төлөөлөгч оролцож хөдөлмөрийн зах зээлийн төлөв байдал, нийслэлд тулгамдаж буй хөдөлмөр эрхлэлт, ажилгүйдэл түүнээс үүдэлтэй орлогын хомсдол зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв.
Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан хэлэхдээ, “Үндэсний статистикийн хорооноос гаргадаг ажиллах хүчний судалгаагаар гуравдугаар улирлын байдлаар ажилгүйдлын түвшин 6.3, Улаанбаатарт 5.4 хувьтай байна. Хүн амын төвлөрөл ихтэй нийслэлд ажилгүйдлын түвшин улсын дунджаас бага байгаа нь сайн ч хөдөө орон нутгаас нийслэлд шилжин ирэгсэд ажилгүйдлын түвшин нэмэгдэж байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, арга хэмжээний хүрээнд мэргэжилгүй, ажилгүй иргэдэд богино хугацаанд мэргэжил эзэмшүүлэх, ажлын байранд буюу үйлдвэр дээр дадлагажуулан сургаж байна. Хөтөлбөр, төслийн хүрээнд 2015 оны эхний 10 сарын байдлаар 49,7 мянган хүнийг сургалтад хамруулж, улсад 31,9 мянган ажлын байр бий болголоо.
“Нийслэлийн хөдөлмөрийн чуулганаас Хөдөлмөрийн үндэсний чуулганд хүргүүлэх зөвлөмж” гаргалаа.
Б.Заяа