“Чингис хаан” ОУНБ руу нийтийн тээврийн автобус 24 цагийн турш үйлчилнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. “Чингис хаан” ОУНБ руу нийтийн тээврийн ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлийн автобус маргаашаас эхэлж иргэд, жуулчдад 24 цагийн туршид үйлчилнэ.
Тодруулбал тус чиглэлийн автобус нь Д.Сүхбаатарын талбайн авто машины зогсоолоос Чингис хаан ОУНБ чиглэлд явах юм. Тус автобус нь 45 хүний суудалтай, евро-5 хөдөлгүүртэй, монгол орны цаг агаарын нөхцөлд тохирсон агааржуулалтын систем, хяналтын камертай, зорчигчийн ая тух, аюулгүй байдлыг бүрэн хангажээ.
Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газрын мэдээлснээр, том хүн 15000, хүүхэд 7000 төгрөгөөр зорчих ажээ.