Эрдэнэт хотыг чимсэн түүхэн дурсгалт хөшөө, баримлууд
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Орхон/МОНЦАМЭ/ Өнгөрсөн онд Орхон аймгийг 23 мянга 200 жуулчин дайран өнгөрчээ. Энэ тоог 80 мянгад хүргэх зорилтыг орон нутгийн удирдлагууд тавиад байна. Үйлдвэржилт дагаж боссон Орхон аймаг, Эрдэнэт хотын хувьд байгалийн үзэсгэлэнт газар нэн ховор. Иймд хот доторх хөшөө дурсгал, цогцолбороо нэмэх, соёл, урлагийн үйлчилгээг өргөжүүлэхэд анхаарч байна. Ингээд Орхон аймгийг чимж буй хөшөө дурсгал, баримлуудыг танилцуулъя.
Орхон аймаг нь далайн төвшнөөс дээш 1200 метрт өргөгдсөн, 84.4 мянган га газар нутагтай. Эрс тэс уур амьсгалтай. Өвөлдөө -20 С хүйтэрч, зундаа +30 С хүртэл халдаг. Хур тунадас ихтэй. Нийт 101.9 мянган хүн амтай юм. 1976 онд байгуулагдсан.
“ХӨХ МОНГОЛ” ЦОГЦОЛБОР

“Хөх Монгол” цогцолбор нь “Монголын нууц товчоо”-г хураангуйлан дүрсэлсэн уран зураг, Монгол орны 21 аймгийн байгалийн өвөрмөц тогтоц бүхий дурсгалт газруудыг харуулсан баримлууд, фото студи, 5D кино танхимаас бүрдсэн. Барилгын орой буюу дэлхийн бөмбөрцөгийг тойрон “Есөн хөлт цагаан туг” залж барилгын гол хэсэгт 12.6 метрийн урттай “Тэнгэрийн ташуур” байрлуулсан. Уг цогцолбор 2016 онд ашиглалтад орсон юм.

“МУЗЕЙ”

1983 онд байгуулагдсан. Угсаатны, байгалийн, түүхийн, палентлогийн танхимдаа 1500 гаруй нэр төрлийн 1600 ширхэг үзмэртэй.
МАЙХАН ХӨШӨӨ

Геологчид, илгээлтийн эздийн анхны сууцанд зориулж 1970 оны сүүлчээр босгосон.
ТРАКТОРТАЙ ХӨШӨӨ

“Эрдэнэт” үйлдвэр, Эрдэнэт хотын анхны хөрсийг хуулсан бульдозер.
НАЙРАМДЛЫН ӨНДӨРЛӨГ

1986 онд Эрдэнэт хотод болсон Монгол-Зөвлөлтийн залуучуудын VIII дугаар их наадмын үеэр босгосон бүтээл юм.
ЕРӨНХИЙ САЙД А.АМАРЫН ХӨШӨӨ

Монгол Улсад Ардчилсан хөдөлгөөн үүсч хөгжсөний түүхэн үйл явдлыг билэгдэн Монгол Улсын Ерөнхий сайд асан Агданбуугийн Амарт зориулан босгосон хөшөө.
“БУРХАН БАГШИЙН СЭРЭГ ДҮР” ЦОГЦОЛБОР

Эрдэнэт хот байгуулагдсаны 35, “Монголын эрх чөлөөний хувьсгал”-ын 100 жилийн ойд зориулсан шүтээн цогцолбор юм. Уг цогцолбор нь 100 метрийн голчтой, дугуй хэлбэртэй, сууриасаа дээш 17 метр, сүмтэйгээ нийлээд 22 метр өндөр уг хөшөөг төмөр, зэсээр хийж алтаар бүржээ.
“ЭГШИГЛЭН” ЗЭС БАРИМАЛ

Уг барималыг 1993 онд уран барималч н.Хийморийн эскизээр монументаль чимэглэлийн уран бүтээлчид хийсэн юм.
“ЭРДЭНЭТИЙН ОВОО” ДУУНЫ ХӨШӨӨ

2011 онд “Эрдэнэтийн овоо” дуунд зориулж гантигчулуун дээр сийлбэрлэн цохиж боронзодсон хөшөө.
Б.Оюун-Эрдэнэ
.