ОРХОН: Сунчон Их сургуульд сурах оюутнууд БНСУ-ыг зорино
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны наймдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Сунчон Их сургуулийн хэлний бэлтгэлд тэнцсэн 14 оюутан энэ сарын 28-нд БНСУ-ыг зорих гэж байна. Оюутнууд орон нутагт эрэлттэй 30 мэргэжил буюу инженерийн 22, нийгмийн салбарын 8 төрлийн мэргэжлээс сонгон суралцана. Тодруулбал, хиймэл оюун ухаан, хот төлөвлөлт, барилгын архитектур, бадминтоны багш дасгалжуулагч, IT инженер зэрэг мэргэжлээр сонгон суралцахаар шийдсэн гэдгээ ярьж байлаа.
Тэднийг БНСУ-д хэлний бэлтгэлд хамрагдах эхний зургаан сарын төлбөрийг аймаг орон нутгаас, дотуур байр, хоолны зардлыг Сунчон Их сургуулиас хариуцах юм.
Цаашид Орхон аймаг жилд 30 оюутныг БНСУ-ын Сунчон Их сургуулийн хэлний бэлтгэлд сургахаар төлөвлөж байна.