Түргэний машин түгжрэлд саатаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ Орхон аймгийн БОЭТ-ийн баруун талд “Sugar” баар ажилладаг. Энэ нь шөнийн 03:00 цаг хүртэл ажилладаг юм. Гэтэл уг баар автомашины зогсоол, таксины зөвшөөрөгдсөн буудал, түр зогсох талбайгүй тул хоёр урсгалтай замын нэг эгнээг жолооч нар хааж зогсдог байна. Энэ нь Түргэн тусламжийн дуудлагын автомашин зорчиход саад учруулж байна. Өөрөөр хэлбэл, БОЭТ болон “Sugar” баар руу ордог автозам нь нэг юм.
Өнгөрсөн 24-ны баасан гарагт 103 төвд дуудлага өгсөн хүмүүсийн тоо 08:00-22:00 цагт 27 байсан бол 02:00 цаг гэхэд 47 болж нэмэгдсэн бөгөөд ид ачааллын үед “Sugar” баарны урдах автозамыг жолооч нар хаасан нь түгжрэл үүсгэжээ. Иймд уг асуудлыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй байна гэж Түргэн тусламжийн төвийнхөн хэллээ.
Түргэн тусламжийн машин нэг дуудлагаас нөгөө дуудлагад очих хугацаа 15 минут. Хүнд өвчтөнтэй дуудлага авбал, анхан шатны тусламжийг гэрт нь үзүүлээд БОЭТ-ийн Яаралтай тусламжийн төвд хүлээлгэн өгч, дараагийнхаа дуудлагад явдаг. Түргэний машин өдөрт олон удаа орж, гардаг. Гэтэл зөвшөөрөлгүй таксинууд нэг урсгалыг хааж зогссоноос болж дуудлага хооронд очих хугацаа уртасч байна.

Б.Оюун-Эрдэнэ