Замын-Үүд суманд өвлийн бартаат замын уралдаан болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-11-30 16:37:15
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ирэх бямба гарагт буюу 12 дугаар сарын 2-нд автомашины бартаат замын тойрог уралдааныг Авто, мото спортын “Мөнгөн шонхор” клубээс зохион байгуулна.

“Мөнгөн өвөл-Мастеркросс 2017” бартаат замын уралдааныг УАЗ автомашины ангиллаар явуулахаар болжээ. Авто спорт сонирхогчдын хүсэн хүлээдэг өвлийн уралдаанд манай үе үеийн шилдэг тамирчид олноороо бүртгүүлсэн байна.

Д.Өлзий
相关新闻