Шуурхай удирдлагын баг байгуулахаар болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-12-06 10:12:06
Хөвсгөл  /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймагт Улсын шуурхай удирдлагын баг ажиллаж нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал болон онц ноцтой гамшиг, халдварт өвчний үеийн бэлэн байдлыг хангах, тухайн үед шуурхай мэдээллийг хурдан хугацаанд дамжуулж, эрсдлийг бууруулах, хариу арга хэмжээ яаралтай авах зорилгоор Шуурхай удирдлагын багийг байгуулахаар болов.
Энэ үеэр Монгол Улсын Шадар сайдын 2017 оны 11-р сарын 02-ны өдрийн 08 дугаар тушаал батлагдсантай холбогдуулан “Зоонозын шалтгаант үйл явдал, Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн хариу арга хэмжээний зааврын төсөл”-ийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ахлагчтай багийнхан ирж танилцуулан, хэлэлцүүлэг хийж санал бодлоо солилцлоо. Шуурхай удирдлагын багийг аймаг бүрт байгуулах бөгөөд хамгийн эхнийхийг нь Хөвсгөл аймагт байгуулж байгаа гэнэ.
Танилцуулга сургалтанд аймгийн Эрүүл мэндийн газар, Зооноз өвчин судлалын төв, Мэргэжлийн хяналтын газар, Мал эмнэлэг, Онцгой байдлын газар, Хилийн цэрэг зэрэг салбар дундын мэргэжлийн байгууллагуудын мэргэжилтнүүд оролцож Шуурхай удирдлагын баг болон хэрхэн хамртан ажиллах, цаашид ямар арга хэмжээ авах талаар мэдлэгтэй боллоо. Тус багт Эрүүл мэндийн газар, Зооноз өвчин судлалын төв, Мэргэжлийн хяналтын газар, Мал эмнэлэг, Онцгой байдлын газар, Хилийн цэрэг зэрэг байгууллагуудын төлөөлөл  багтах ажээ.
Б.Гантуяа
相关新闻