Сумдын ИТХ-ын төлөөлөгчид спортоор өрсөлдөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-12-12 16:23:26
Архангай /МОНЦАМЭ/. Монгол Улсад нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ойн тохиож байгаатай холбогдуулан Архангай аймгийн ИТХ-ын ажлын албанаас Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн дунд шилжин явах цомтой олон төрөлт спортын тэмцээнийг анх удаагаа өнгөрөгч амралтын өдрүүдэд зохион байгууллаа.

Тэмцээнд Хайрхан, Эрдэнэбулган, Жаргалант, Төвшрүүлэх, Ихтамир, Өгийнуур, Өндөр-Улаан, Өлзийт, Батцэнгэл гэсэн 9 сумын 98 төлөөлөгч оролцож, гар бөмбөг, дартс, мөсөн дээрх буухиа, мөсөн шагай гэсэн спортын 4 төрлөөр хүч тэнцүү өрсөлдсөн юм. Багийн дүнгээр Өлзийт сумын ИТХ-ын баг түрүүлсэн бол Эрдэнэбулган сумын ИТХ, Хайрхан сумын ИТХ-ын багууд удаалсан байна. 

Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ойн хүрээнд аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан аймгийн ИТХ-ын үйл ажиллагааг дэмжиж 3 сая төгрөгийг ирэх онд шийдэж өгөхөөр болов.

Б.Гэрэлт-Од
相关新闻