Цагдаагийн газрын ажлын хэсэг сумдад ажиллав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Цагдаагийн газар /ЦГ/-аас “Хуулиа дээдэлж, иргэдээ хүндэлье” нэг сарын аян зарлажээ. Үүний хүрээнд ЦГ-ын ажлын хэсэг, аймгийн Гэмт хэргээс урьчдилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран хууль сурталчлах өдөрлөгийг сумдад зохион байгуулсан байна. Мөн тухайн сумдын иргэдийг улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй “Хайрла-Хамгаал” аянд нэгдэхийг уриалжээ.
Өдөрлөгөөр шинээр батлагдсан Зөрчлийн тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зэрэг иргэдийн мэдвэл зохих хуулийн талаар сургалт мэдээлэл өгч байна. Архи, тамхины хор хөнөөл, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгааллын талаар сургалт зохион байгуулж, өдөрлөгт оролцогчдод гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр санамж сэрэмжлүүлэгийн гарын авлага тараажээ. Иргэдээс сумдын цагдаагийн хэсгийн үйл ажиллагааны талаар санал асуулга авч, аймгийн Цагдаагийн газраас сумдын засаг дарга, ИТХ-тай байгуулсан "Гурвалсан гэрээ"- ний биелэлт, үр дүнг тооцож байгаа юм байна.
“Аймгийн ЦГ нь иргэдэд хууль сурталчлах ажлыг үе шаттайгаар хийж байгаа. Бид өнгөрсөн таван сард энэ ажлыг эхлүүлсэн, үргэлжлэл нь одоо хийгдэж байгаа гэж ойлгож болох юм. Ер нь иргэдийн хуулийн мэдлэг харилцан адилгүй, сум суманд өөр байна. Ялангуяа шинээр батлагдсан хуулиудын талаарх мэдлэг жаахан дутмаг байгаа нь ажиглагдсан. Тиймээс иргэдийн хувьд хуулиа судалж, түүнийгээ дагаж мөрдөх нь чухал байна. Ажлын хэсэг 12 суманд ажиллаад дууслаа. Удахгүй дүгнэлт болон иргэдийн санал хүсэлтийг нэгдсэн байдлаар гаргаж танилцуулна” хэмээн аймгийн ЦГ-ын мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Ганчимэг хэллээ.

Т.Одончимэг