Үе үеийн удирдлагууд болон төрийн албан хаагчдын уулзалт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-11-18 11:50:04

Сэлэнгэ аймгийн Засаг даргын санаачлагаар Сэлэнгэ аймгийн үе үеийн удирдлагуудын "Дурсамж, сургамж, зөвлөмж" төрийн албан хаагчдын гурван үеийн уулзалтыг өчигдөр Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотод зохион байгууллаа.

Аймгийн ЗДТГ-аас зохион байгуулсан уг арга хэмжээнд Сэлэнгэ аймгийн АДХ болоод ИТХ, аймгийн дарга болоод Засаг даргаар ажиллаж байсан 11 эрхэм уригдан оролцлоо.

Сэлэнгэ аймгийн АДБ-ийн “Сэлэнгийн долгио” чуулгын байранд болсон энэхүү анхдагч арга хэмжээнд аймаг, сумдын болон хэлтэс, агентлагуудын төрийн албан хаагчид оролцсон. Уулзалтын үеэр эрхэм дарга нар өөрсдийн ажиллаж байсан цаг үеийнхээ онцлог хийгээд, ололт амжилтын талаар дурсан ярьсан юм. Мөн тэд төрийн албан хаагчид тогтвортой, шударга ажиллах ёстойг онцолж захилаа.

Түүнчлэн энэхүү арга хэмжээ нь аймгийн үе үеийн удирдлагуудын залгамж холбоог бэхжүүлсэн, залуу үеийнхэнд үр өгөөжөө өгсөн ажил болж чадсанаараа онцлогтой байлаа. Уулзалтын үеэр аймгийн ИТХ-ын болоод аймгийн Засаг даргаар ажиллаж байсан И.Нямбуу, О.Буянтогтох, Ж.Бямбаноров, Ж.Баярмагнай нарыг “Сэлэнгэ аймгийн хүндэт тэмдэг”-ээр шагналаа.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

相关新闻