"World masters-2017" тэмцээнд Монголын 15 тамирчин оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-12-13 15:38:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Санкт-Петербург хотноо энэ сарын 16-17-нд болох жүдо бөхийн “Ворлд мастерс-2017” тэмцээнд манай улсаас 15 жүдоч хүч, ур чадвараа сорихоор болжээ.
Энэ тэмцээнд улс орнуудаас
жин тус бүртээ чансаа өндөр байгаа 16 жүдоч урилгаар оролцдог. Тэмцээн Монголын цагаар 15 цагаас хэсгийн барилдаанууд эхэлж, орой 22 цагаас шигшээ барилдаанууд болж шилдгүүдээ тодруулна.

Тус тэмцээний эхний өдөр буюу 2017 оны 12 дугаар сарын 16-нд манай багийн эрэгтэй тамирчдаас 60 кг Д.Амартүвшин, Г.Болдбаатар 66 кг Д.Алтансүх, Д.Төмөрхүлэг, Г.Хэрлэн, 73 кг Г.Одбаяр, Н.Хадбаатар нар барилдах бол эмэгтэй жүдочдоос 48 кг дэлхийн чансааг тэргүүлэгч М.Уранцэцэг, 57 кг мөн л жиндээ чансааг тэргүүлж байгаа Д.Сумъяа, 63 кг Б.Мөнгөнчимэг нар хүчээ сорих юм.

Харин дараагийн өдөр /2017.12.17/ эрэгтэйчүүдийн 81 кг О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн, 90 кгГ.Алтанбагана, +100 кг: Ө.Дүүрэнбаяр. Б.Тэмүүлэн нар тус тус барилдана.
 

Д.Өлзий

相关新闻