Н.Цэрэнбат: Ногоон хөгжилд төр, иргэн, аж ахуйн нэгжийн хамтын хүч чухал
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Монгол Улсад байгаль орчны нэгдсэн бодлогыг хариуцсан БОАЖЯ үүсгэн байгуулагдсны 30 жилийн ойн арга хэмжээ тохиож байна. Тэгвэл тус яам баярын хурлаа Соёлын төв өргөөнд хийж байна.
Баярын хуралд яамны үе, үеийн удирдлагууд болон УИХ, Засгийн газрын гишүүд болон ахмад, гавьяат ажилчид, хөдөө орон нутгийн байгаль орчны салбарынхан оролцов.
Хурлыг Байгаль орчин, Аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат нээж хэлэхдээ, “Эх орныхоо байгалийг ариун дагшнаар нь ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх, байгаль орчинд ээлтэй Монгол зан заншлаа дэлхий дахинаа таниулан сурталчлах нэр төртэй үүргийг хүлээсэн салбарынхаа үе, үеийн ахмадууд, залгамж халаа болсон дунд үеийнхэн, ажил, амьдралынхаа гарааг эндээс эхлүүлж буй залуучууддаа байгаль орчны яам байгуулагдсаны 30 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье. Одоогоос 30 жилийн өмнө 1987 оны 12 дугаар сарын 9-нд Монгол Улс түүхэндээ анх удаа байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгуулж, Байгаль орчныг хамгаалах яам нэртэйгээр үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй. Байгаль орчныг хамгаалах яамыг тухайн үеийн Ус цаг уурын албыг удирдах ерөнхий газрыг түшиглэн байгуулжээ. Улмаар 1990 оны есдүгээ сарын 26-ны өдрийн БНМАУ-ын Засгийн газрын бүрэлдхүүнийг тогтоох тухай хуулиар Байгаль орчны хяналтын улсын хороо нэртэйгээр ажиллаж, 1992-2012 онуудад Засгийн газрын бүтцийн тухай хуулийн дагуу байгаль орчны салбарын бодлогыг тодорхойлж ирсэн. Одоогийн Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн “Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай” хуулийн дагуу байгаль орчин, аялал жуулчлалын салбарыг бодлогын хүрээнд удирдан үйл ажиллагаа явуулж байна.
БОАЖЯ эдийн засаг, нийгмийн хөгжлийн хандлагыг экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүй байхад чиглүүлж, байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах, жам ёсоор нөхөн сэргэх боломжийг бүрдүүлэх зорилготой билээ. Түүнчлэн байгальд ээлтэй тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар хүрээлэн байгаа орчны тогвортой байдлыг хадгалж, ногоон хөгжлийг хангах үйл ажиллагаанд төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хамтын ажиллагаа, хүчин чармайлтыг өрнүүлж хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна” гэв.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяанд Цаг уур орчны шинжилгээний газар, Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын 30 захиргаад, Усны сав газрын 21 захиргаад, Улсын төсөвт “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв”, “Ойн судалгаа хөгжлийн төв”, Төрийн өмчит “Монгол Ус”, “Монгол Кувейтийн судалгааны төв” , “Аялал жуулчлалын хөгжлийн төв” үйлдвэрийн газрууд, Байгаль хамгаалах сан ажиллаж байна.
Ойн арга хэмжээний хүрээнд 128 бөхийн барилдаан Монгол Бөхийн өргөөнд болох аж.

Б.Заяа