“Дэрэн” баг “Хараацай”-г хожсоноор аваргын төлөө өрсөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-12-18 17:22:05
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ноос зохион байгуулдаг залуучуудын футзалын УАШТ-ий хагас шигшээгийн эхний тоглолт өнөөдөр 10 цагаас “Дэрэн”, “Хараацай” багуудын хооронд болж “Дэрэн”-гийн ялалтаар өндөрлөв.

Өмнөх тоглолтод “Монголын тэмүүлэл” гэсэн хүчтэй өрсөлдөгчөө торгуулийн цохилтоос буулга авсан “Хараацай” клубийн хөвгүүд энэ өдрийн тоглолтын гоолын салхийг хагалж, 17 дахь минутад “Хараацай” клубын 3 дугаартай О.Сүхбат гоол орууллаа. Харин Б.Гарьдмагнай дасгалжуулагчтай “Дэрэн”-гийн хөвгүүд бөмбөгийг өрсөлдөгчөөсөө илүү эзэмшиж, тоглолтын санаачилгыг гартаа авч чадсаны дүнд хожлыг өөрийн талд шийдлээ. Тэд үндсэн цагтаа 2:1-ээр хожсон бөгөөд “Дэрэн” багаас М.Жансерик /20’/ Э.Өнөр-Эрдэнэ /21’/ нар гоол оруулснаар маргааш аваргын төлөө тоглохоор болов.

Д.Өлзий
相关新闻