Бугат сум Закамень аймгийн Үлегчин сумтай хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-12-19 11:50:26
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Бугат сумын засаг дарга Х.Ууганбаяр, ОХУ-ын Буриад улсын Закамень аймгийн Улегчин сумын засаг дарга н.Баяр нар хамтран ажиллах гэрээ байгууллаа.
- Гэрээнд боловсрол, эрүүл мэнд, газар тариалан, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллахаар тусгасан. Хамтран ажиллахаар тохиролцсоны дагуу сургууль, цэцэрлэгийн багш, эмч харилцан солилцож туршлага судлуулах арга хэмжээг ирэх оноос эхэлнэ гэж сумын олон нийт, хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан Д.Наранхүү ярилаа.
Хоёр сумын сургуулийн хооронд сурагч солилцоог ирэх оны гуравдугаар сард зохион байгуулах аж.
Хойд хөрштэйгээ байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд тус сумын ИТХ-ын төлөөлөгч, төрийн албан хаагчид, малчны төлөөлөл айлчлаад иржээ.
М.Батжаргал
相关新闻