Б.Оюунбилэг охины тухай нэвтрүүлэг олон улсад цацагджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-12-22 15:12:23
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Австри улсад 2017 оны 3 дугаар сард болсон өвлийн тусгай олимпоос хос мөнгөн медаль хүртсэн Б.Оюунбилэг охины амьдрал спортын амжилтын талаар “I very special christmas” сайт нэвтрүүлэг бэлтгэн дэлхий нийтэд цацжээ. 

Тэрбээр тус олимпийн наадмаас цасны гуталтай гүйлтийн төрлийн 100 метр, 200 метрийн төрлөөр оролцож Монгол Улсын Төрийн далбаагаа хоёр ч удаа мандуулсан билээ. Хүн бүхний амьдрал, хувь заяа ижилгүй ч хүсэл эрмэлзэл, мөрөөдөл, зорилготой хүний ирээдүй үргэлж гэрэл гэгээтэй байдгийн үлгэр жишээг энэ охин харуулж чадсан юм. Оюуны бэрхшээлтэй хэдий ч мөрөөдлөөрөө жигүүрлэн бяцхан биедээ баймгүй их зорилго тавин тэмүүлж буй Б.Оюунбилэг охиноор Монголчууд бахархаж байна.

Төрөлхийн оюуны хөнгөн хомсдолтой гэсэн оноштой Б.Оюунбилэг өдгөө 15 настай, Завхан аймгийн Улиастай хотын  IV сургуулийн есдүгээр ангид суралцдаг. Тэрбээр цанын төрлөөр хичээллээд дөрвөн жил болж байгаа бөгөөд хичээллэсэн эхний жилдээ Баруун бүсийн аварга болж, удаа дараа түрүүлсэн. Мөн 2016 онд Монгол Улсын аварга болсноор өвлийн тусгай олимпийн наадамд оролцох эрхээ авсан байна.

Д.Өлзий
相关新闻