Тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж холын замд гарахыг анхааруулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Энэ сарын 29-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарах юм байна. Ялангуяа шинэ оны эхний хоногуудад шөнөдөө Увс нуур, Идэр, Тэс, Завхан голын эх, Хүрэнбэлчирийн хөндий, Дархадын хотгороор -41-46 градус хүрч хүйтэрнэ хэмээн Ус цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.
Иймд малчид, тээвэрчид, зорчигчид цаг агаарын нарийвчилсан урьдчилсан мэдээг өдөр бүр шинэчлэн хүлээн авахыг анхааруулав.
Хүчтэй цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдах, автозам, даваа цасанд хаагдах, халтиргаа гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгсэл саатах зэрэг хүндрэл үүсдэг учир холын замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг ОБЕГ-аас сэрэмжлүүлэв.