ЭЕШ-д дээгүүр оноо авсан сурагчдад урамшуулал олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-12-27 14:53:25

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Элсэлтийн ерөнхий шалгалтад дээгүүр оноо авсан сурагч, түүний багшид мөнгөн урамшуулал олгохоор боллоо.

Өчигдөр өндөрлөсөн аймгийн ИТХ-ын ээлжит V хуралдаанаас "Элсэлтийн ерөнхий шалгалтын үр дүнг дээшлүүлэх дэд хөтөлбөр"-ийг баталж, дээрх шийдвэрийг гаргалаа. Хөтөлбөрийн хүрээнд  ЭЕШ-д 750-800 оноо авсан сурагчийг 450-500 мянга, бэлтгэсэн сурагч нь 750-800 оноо авсан багшийг сурагч бүрд 150-200 мянган төгрөгөөр тооцож урамшуулах юм. Түүнчлэн ЭЕШ-ын дүнгээрээ улсын дунджаас дээгүүр амжилт үзүүлсэн сургуулиудыг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр 1-5 сая хүртэлх төгрөгөөр шагнахаар боллоо.

Шаардагдах санхүүжилт болох 350,4 сая төгрөгийг орон нутгийн төсвөөс гаргах аж.

Энэхүү хөтөлбөр нь 2018 оноос эхлэн гурван жилийн хугацаанд хэрэгжих ба үр дүнд нь Баян-Өлгий аймгийн ЭЕШ-ын онооны дүн дээшилж улсын хэмжээнд 12 дугаар байрт орно хэмээн тооцоолжээ.
Дашрамд хэлэхэд, 2017 онд аймгийн ЭЕШ-ын дундаж оноо 461,8 болж, аймгуудаас хамгийн сүүлийн байрт орсон юм.

Ө.Нурболат

相关新闻